Баруун чиглэлийн зам хальтиргаа гулгаатай байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-11-26 14:43:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ихэнх нутгаар цас орж, нийт нутгийн 50 хувь цастай байна. Улаанбаатар хотоос баруун аймгийн чиглэлийн автозамд хальтиргаа гулгаа үүсжээ.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бага байна. Гэхдээ шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, өвс тэжээл тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй явуулж байна. 

Улаанбаатар-Мандалговийн чиглэлийн замд хальтиргаа гулгаа үүссэн учир Төв аймгийн автозам засвар, арчлалтын ангиас тус замд давс бодис цацаад байна. Онцгой байдалд тээвэр хийж буй жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган явахыг ТЦА болон АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс анхааруулж байна. 


Холбоотой мэдээ