Энэ сарын 29, 30-нд өвлийн идшээ нөөцөлж бэлтгэхийг анхааруулав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-11-28 22:50:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас иргэдийг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд өвлийн идэш хоолоо нөөцөлж бэлтгэхийг анхаарууллаа.


Тодруулбал, 11 дүгээр сарын 27-ны өдрийн аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар ирэх сарын 1-нээс Улаанбаатар хотоос иргэдээ татан авах болсонтой холбогдуулан энэ сарын 29, 30-ны өдрүүдэд өвлийн идэш хоолоо нөөцөлж авахыг анхаарууллаа. 

12 дугаар сарын 1-нээс эхлэн аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэдэд л зөвшөөрөл олгоно. Тиймээс иргэдийг энэ өдрүүдэд идэш хоолондоо явахыг онцгойлон анхааруулсан юм. Мөн өдрүүдэд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаахын сургуульд суралцаж буй бусад аймгийн оюутнууд нэгдсэн унаагаар нутаг руугаа буцах, сумдаас аймгийн төв рүү ирж болох ажээ. Идшиндээ явж буй иргэд Онцгой байдлын газарт очилгүйгээр постон дээр л бүртгүүлнэ гэдгийг холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ