Аймгийн төвөөс тусгай зөвшөөрлийн дагуу нэг удаа л нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Улаанбаатар хот болон
өөр аймгаас тус аймагт хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 29-ний өдрийн 22.00
цаг хүртэл тусгай зөвшөөрлийн дагуу нэг удаа нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн тухай
аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
-“Завхан аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын ээлжит хурал болж сумдаас
Улиастай суманд ирсэн иргэд, сургуулийн хүүхдүүдэд энэ амралтын өдрүүд буюу 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд нэг удаа буцах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Мөн Улаанбаатар
хот явах оюутан сурагчид, хувийн унаагүй иргэдийг энэ амралтын өдрүүдэд нийтийн
тээврийн хэрэгслээр буцаана. 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Улаанбаатар
хотод гацсан иргэд ирэх тул бэлтгэл ажлыг хангах үүднээс Улиастай сумаас бусад
сум руу хүн хүргэж өгөөд буцаж ирэх хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд
тусгай зөвшөөрлийн дагуу нэг удаа нээхээр шийдвэрлэв. Дээрх шийдвэртэй
холбогдуулан Улиастай сумын зургаан багийн төв дээр “Зөвшөөрөл олгох цэг”-ийг
11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас эхлэн ажиллуулж байна. Зөвшөөрлийг 11 дүгээр сарын
27-ны өдрийн 17:00 цагаас 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл олгох бөгөөд зөвшөөрөл
авах жолооч нар өөрийн иргэний үнэмлэх, хамт зорчих /хоёр хүртэлх/ иргэдийн
иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус
бүрдүүлж очиж байгаа. Иргэд 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас өмнө буцаж
орохыг зөвшөөрнө.
Тодруулбал зөвшөөрлийг 11 дүгээр сарын 27-ны
өдрийн 17:00 цагаас эхлэн 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл багийн төвүүд дээр олголоо”
гэв.