Засгийн газар 17.00 цагт хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан 17.00 цагт болно. Хуралдаанаар коронавирусний халдварын нөхцөл байдал, түүнд авах арга хэмжээний талаарх УОК-ын саналыг хэлэлцэж, шийдвэр гаргана.
Тухайлбал, 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмийг халдварын нөхцөл байдлаас хамаарч цаашид сунгах эсэхийг хэлэлцэх юм. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцсэн бөгөөд саналаа Засгийн газарт хүргүүлжээ.
Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдааны дараа танилцуулна.