Явуулын болон суурин цэгт шинжилгээ авах ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-30 21:42:27

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түргэвчилсэн оношлуураар явуулын болон суурин цэгт шинжилгээ авах ажил үргэлжилсээр байна.

Энэхүү үйлчилгээнд аймгийн ЗДТГ, ЭМГ, БСГ, ХХААГ, БОАЖГ, ГХБХБГ, БТСГ, "Тужийн нарс"-ны ТХБЦГ, Спорт сургууль зэрэг албан байгууллага мөн Ерөө, Баруунбүрэн, Жавхлант, Дулаанхаан, Түнхэл зэрэг сум, тосгодын эрүүл мэндийн төвийн жолооч болон тээврийн хэрэгслүүдийг дайчлан ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар Мандал суманд 9693 гаруй, Сүхбаатар суманд давхардсан тоогоор 21341, Алтанбулаг суманд 2256 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулаад байна. Харин бусад суманд явуулын цэгээр нийт 3152 иргэнээс түүврийн аргаар шинжилгээ авчээ. 

Холбоотой мэдээ