Таван автобусаар 124 зорчигч иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-02 09:50:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хөл хорио тогтоосны улмаас Улаанбаатар хотод саатсан иргэд 12 дугаар сарын нэгнээс тодорхой дүрэм журмын дагуу нутаг нутагтаа буцаж буй. Баянхонгор аймагт ирж буй иргэдийг аймгийн Авто тээврийн газраас аюулгүй байдлыг ханган хүлээн авлаа. 

Өчигдрийн /2020.12.01/ байдлаар Улаанбаатар - Баянхонгор аймгийн чиглэлд таван автобус 10 жолооч, 142 зорчигч тээвэрлэн иржээ. Үүнээс зам дагуу 18 зорчигч бууж, аймгийн төвд 124 зорчигч ирсэн байна. 

Зорчигчдоос Баянхонгор аймагт байрлах хаягтай 65 нь аймгийн төвд бууж, хөдөө орон нутаг руу 59 зорчигч  шууд явжээ.

Зорчин ирсэн иргэд Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 146 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-д заасны дагуу 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлан, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, зохих дэглэмийг чанд мөрдөх үүрэг хүлээнэ. 

Холбоотой мэдээ