“Алтан бөмбөг-2020" ёслолд виртуал технологи ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-03 14:34:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүрийн 12 дугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.


Монголын хөл бөмбөг сонирхогчид, тоглогчид, дасгалжуулагчид, энэ спортод хөлс хүч, зүрх сэтгэлээ зориулдаг хүн бүрт дуулгахад "Алтан бөмбөг-2020" ёслолын ажиллагааг SPS телевизтэй хамтран виртуал хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.


Улиран одож буй 2020 онд МХБХ-ны Үндэсний дээд лиг, Футзалын дээд лиг, Эмэгтэйчүүдийн лиг зэрэг томоохон тэмцээнүүдээ явуулж амжсан учраас “Алтан бөмбөг” ёслол зохион байгуулж, тэмцээнд оролцсон тоглогч, дасгалжуулагчдыг алдаршуулах, хүч хөдөлмөрийг нь үнэлэх, ирэх жилийн улиралд эрч хүчтэй оролцох урам хайрлах боломжийг олгож байгаа аж. 


Энэ онд хэн гэдэг аавын хүү, охин Монголын хөл бөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын гол баатраар шалгарч, “Алтан бөмбөг”-ийн эзэн болохыг SPS National сувгаар шууд  дамжуулан үзэгч олондоо танилцуулах юм байна. 

Холбоотой мэдээ