Гэрийн ажиглалтад 1210 иргэн байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-12-04 12:53:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар тус аймгийн 13 сумын хэмжээнд нийт 1210 хүн гэрийн ажиглалтад байна. Эдгээрийн 1105 нь том хүн, 95 нь хүүхэд байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавих, энэ ажлыг шуурхай зохион байгуулах ажлын баг Шуурхай штабын дэргэд ажиллаж байгаа. Багийн засаг даргаар ахлуулсан уг ажлын багт цагдаа, эрүүл мэндийн байгууллага, төрийн албан хаагч, Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн зэрэг хүмүүс харьяалагдан тогтмол тандалт, эргүүл хяналтыг тавин ажиллаж байна.  

Холбоотой мэдээ