Агаарын бохирдлын тухай мэдээллийг гар утаснаасаа авч болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-12-07 12:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарын аль хэсэгт байр авбал агаар нь цэнгэг, хүүхдээ хэдэн цагт салхилуулж болох, агаар хэр бохирдолтой байгаа талаарх мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой.


Гар утсандаа O2 аппликейшн татсанаар агаарын бохирдол аль бүсэд, ямар хэмжээний бохирдолтой байгааг харна.


Аппликейшн нээмэгц Агаарын чанарын хяналт шинжилгээний багаж бүхий харуулуудын нэгтгэсэн мэдээллээр таны ойр бүсэд агаар бохирдолтой эсэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байна уу зэрэг нь цогцоор гарч ирэх юм.


Мөн агаар дахь PM, CO, SO2, NO2 зэрэг бодисын хэмжээ зөвшөөрөх хэмжээнээс их, бага байгаа байгааг мэдэхийн тулд заавал сайт ухаж, эрж хайх шаардлагагүй юм. Эдгээр бодис болон сөрөг үр дагаврынх нь талаар ч мэдэх боломжтой.


Хэрэв агаарын чанар муу байвал санал хүсэлтээ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо руу гар утсаараа илгээж болно.

Тухайлбал, “Мэдээ мэдээлэл” цонхонд Улаанбаатар хотын агаарын чанарын долоо хоног тутмын мэдээлэл бий. Харин “Зөвлөгөө” цонхноос агаарын чанартай холбоотой зөвлөгөө авч болно.


“Тайлбар” цонхонд агаар бохирдуулагч бодис, агаарын чанарын индексийн тайлбар гээд өдөр тутмын амьдрал, эрүүл мэндээ хамгаалахад тустай мэдээллийг энгийн, ойлгомжтой байршуулжээ.

Холбоотой мэдээ