Хот хоорондын автозам дагуух хог хаягдал багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-10 19:00:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хот хоорондын авто зам дагуух хог хаягдал ихээхэн багаслаа гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Тус аймагт хавар, намрын улиралд хот хоорондын зам дагуух хог хаягдлыг аж ахуйн нэгж, албан байгууллагууд цэвэрлэдэг юм.

“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аянд энэ онд 4793  иргэн, 346  аж ахуйн нэгж хамрагдаж, аймгийн дүнгээр нийт 7300.4 тонн хуурай хог хаягдлыг цэвэрлэн, 60.5  сая төгрөгийн зардал гаргажээ. Хог хаягдлын хэмжээг өнгөрсөн оныхтой харьцуулахад 1740.7 тонноор буюу 19.3 хувиар буурсан нь “Ковид-19” цар тахлын дэглэмийн улмаас аялагчдын тоо хэмжээ буурсан, нөгөөтэйгүүр иргэдийн байгальтай харьцах хандлагад эерэг өөрчлөлт гарч байгаатай холбоотой гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Д.Буманбаяр дүгнэлээ.

Холбоотой мэдээ