Аймгийн ИТХ хуралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-12-10 15:10:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит гуравдугаар хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар нийт 13 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх юм.

Тодруулбал, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэх, аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө  зэргийг шинээр батлах юм.

Ээлжит хуралдаанд бүх сумын Засаг дарга болоод ААНБ-ын удирдлагууд оролцож байна. 

Холбоотой мэдээ