Тарны гүүрний постын алба хаагчдын ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-18 20:41:48

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс цагдаагийн алба хаагчдад 40 ширхэг хамгаалах хувцасны иж бүрдэл, КИ-95 амны хаалтыг энэ сарын 15-ны өдөр хүлээлгэн өглөө. 

Мөн Хашаат сумын Тарны гүүрийн цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж буй Цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзаж, хамгаалах хувцасны иж бүрдэл, амны хаалтыг хүлээлгэн өгчээ.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал Тарны гүүрний постын алба хаагчдын ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, байнгын бэлэн байдалд ажиллаж байдагт өөрийн болон нийт иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр уг постод ажиллаж байгаа алба хаагчдын ажлын байр, амьдрах орчны нөхцөл байдал тааруу байгааг анхааралдаа авч ажиллахаа илэрхийлэв.

Цаашид уг постод ажиллаж байгаа алба хаагчидтай хамтран ажиллаж, дэмжин ажиллахыг Хашаат сумын ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Гэрэлт-Одод чиглэл өгөв.

Холбоотой мэдээ