Хүүхдийн баярын жагсаал Чингисийн талбайд ёслол төгөлдөр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-06-01 14:13:11

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр Чингисийн талбайд Дүүрэг бүрийн сургуулиудын сурагчдын төлөөллөөс бүрдсэн 1000 хүүхдийн жагсаалаар эхлэв.

Сурагчдын жагсаал Төв шуудан, Хөрөнгийн биржийн голын замаар хайрцаглан гарч ирж, урдаас хойш чиглэлтэйгээр автомашины замаар явж Чингисийн хөшөөний урд талаар баруунаас зүүн тийш эргэн,  Соёлын төв өргөөний арын зам хүртэл үргэлжлэв.

Хүндэтгэлийн жагсаалын эхэнд БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн сонсогч 36 бөмбөрчин бөмбөрийн хэмнэлээр баярын жагсаалыг эхлүүлсэн. Харин араас нь Монгол Улсын далбаа, Нийслэлийн тугийг намируулсан  роликтой хүүхдүүд, Эийслэлийн бэлгэ тэмдэг Гарьдхүүгийн хамт гарч ирэв. Мөн энэ үеэр роликтой 50 сурагчийн бийрээр бичсэн бичвэр барьсаар гарч ирсэн хурсан олны сонирхлыг ихэд татаж байв. Жагсаалд оролцогч хүүхдүүд хайрцаг тус бүрээр хувцас өмсгөлөөр ижилсэн нь гоёмсог, содон  байлаа.

Энэхүү баярын жагсаалд, Сургуулийн өмнөх боловсролын “Ногоон гэрэл-Цагаан шугам” хүүхдийн баг, ЕБС-ийн “Өсвөрийн зохицуулагч” сурагчид, Өсвөрийн цагдаагийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн “Дөл” тоглолтын сурагчид, Тэмүүжин өрлөг сургуулийн сонсогчид, Улаанбаатар хотын цагдаагийн газрын хүүхдийн парад, Сурагчдын дүрэмт хувцастай хүүхдүүд, School police, Бишгүүрчин хүүхдүүд, “Их нүүдэл” шатрын тамирчид, Гимнастик, Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Волейболын тамирчин хүүхдүүд, Олон үндэстний соёл баг, Загвар өмсөгчид, Робот, авто, усан, нисэх загварууд, Ламхай нар,Эко клубын сурагчид, жүжигчилсэн тоглолтын сурагчид, Сургууль, цэцэрлэгийн эмч нар, Сургууль, цэцэрлэгийн тогооч нар, Оюуны спортын тамирчид, дэлхий, тив, олон улсын тэмцээний аварга тамирчид гэсэн дарааллаар жагсан явж сонирхуулсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ