Дотоодын шилжилт хөдөлгөөний талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь" төслийн тайлангийн хурал баасан гарагт ХНХЯ-ны байранд болов.
Тус хуралд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын "Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь" төслийн удирдах зөвлөлийн дарга, ХНХ-ын дэд сайд,С.Зулпхар, Удирдах зөвлөлийг хамтран даргалагч, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга Стефани Бурри, УЗ-ийн хамтран даргалагч, нарийн бичиг, ОУШХБ-ын Хятад, Монголын төлөөлөгчдийн газрын тэргүүн Жьюзеппе Крочетти нар оролцлоо.
Энэхүү төслийн зорилго нь
баримт нотолгоонд суурилсан, шилжилт хөдөлгөөний бодлого, зохицуулалт болон
бодит арга хэмжээнүүдийг шат дараалан хэрэгжүүлэх замаар шилжин суурьшигчдын
нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, мэдээлэл, үйлчилгээний
хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэх юм.
Тус хурлаар Монгол дахь
шилжилт хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, цаашид авч
хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогч талууд санал бодлоо хуваалцаж
нэгдсэн ойлголтод хүрсэн байна.