Рэнчинлхүмбэ сумын зарим багт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сум, Рэнчинлхүмбэ, Баянзүрх сумын зарим багт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Рэнчинлхүмбэ сумын хэмжээнд 239008 толгой мал өвөлжиж, сум дотроо 28 өрхийн 5500 толгой мал отроор өвөлжиж байна. Тус сумын ихэнх нутгаар 10-15 см зузаан цастай бэлчээр муу байгаагаас өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Тодруулбал, нэгдүгээр багийн Нуурын эх, Баян, Ивэд, хоёрдугаар багийн Битүү, гуравдугаар багийн Нарийн хороогийн бэлчир орчимд 93 өрхийн 65000 толгой малын өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ажээ.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
17 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
18 цаг