Монгол Улс, Турк улстай спортын салбарт хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-23 12:08:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, "Залуус, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив. 


Хэлэлцээрийн хүрээнд, таван жилийн хугацаанд залуусын хөдөлмөр эрхлэх, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах, залуусын асуудал эрхэлсэн болон бусад байгууллагыг холбох, залуу эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийг урамшуулах, дэмжих чиглэлээр Монгол Улс, Турк улс хамтран ажиллана.


Мөн хэлэлцээрт спортын уралдаан, тэмцээн зохиох, ивээн тэтгэх, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, допингийн эсрэг тэмцэх, туршлага солилцохоор тусгажээ.

Холбоотой мэдээ