Зурагтын борлуулалтаар “Samsung Electronics” тэргүүлсээр байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-23 14:01:10

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани 15 дахь жилдээ дараалан зурагтын ханган нийлүүлэгчээр дэлхийд тэргүүлж байна.


Тийнхүү дэлхийд тэргүүлэгч байр сууриа алдахгүй байгааг коронавирусний цар тахлын үед ийм төрлийн цахилгаан бараа эрэлт ихтэй байгаатай холбон тайлбарлажээ.


Samsung Electronics” эхний гурван улиралд 33.9 сая ширхэг зурагт борлуулжээ. Харин энэ ондоо багтаад компани нийт 49.01 сая ширхэг телевизор худалдан борлуулна гэж Дэлхийн электрон барааны зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийдэг “Omdia” олон улсын агентлагийн таамаглаж байна. 


Ингэснээр борлуулалтаараа дэлхийн зах зээлд тэргүүлсэн хэвээр байх юм. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 11.2 хувиар илүү бөгөөд 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох юм. 2014 онд компани нийт 52.9 сая ширхэг зурагт борлуулж байсан аж.

Холбоотой мэдээ