Мөрөн сумын гэрэлтүүлэг асаах цагийг хойшлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-24 12:03:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. "Хөвсгөл Эрчим хүч" компаниас 17-21 цагийн хооронд иргэдийн цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж байгаа тул Мөрөн сумын гэрэлтүүлгийг асаах хугацааг хойшлуулж 21 цаг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын цахилгааны үнийг тэглэсэн шийдвэр гарснаас хойш иргэдийн цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж, хэт ачааллын улмаас Мөрөн суманд  хэсэгчилсэн хязгаарлалтыг хийж байна. Мөрөн сумын гэрэлтүүлэг оройн 18 цагт асдаг байсан бол хэт ачааллын дараа буюу оройн 21 цагаас асаадаг болжээ. Цахилгааны үнийг тэглэсэн боловч иргэд эрчим хүчийг хэмнэн зохистой хэрэглэхийг "Хөвсгөл Эрчим хүч" компаниас анхааруулж байлаа.

Холбоотой мэдээ