Саатуулагдсан идэвхтнүүдийн хоёрыг нь Хонконгт шилжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Global Times/. Эх газрын Хятад, Засаг
захиргааны онцгой бүс хоорондын хяналтын шугамыг хууль бусаар давахыг завдсаны
улмаас цагдаа нарт баригдсан 12 идэвхтний хоёрыг нь Хятадын эрх баригчид
Хонконг руу шилжүүлнэ.
Хонконгийн
цагдаагийн газарт шилжүүлэх хоёр идэвхтэн хоёулаа 18-аас доош насны хүмүүс
ажээ.
Хятадын Шэньжэнь
хотын ардын шүүх Хонконгийн хууль зөрчигчдөд лхагва гарагт ял оноох аж. Дөрвөн
сарын өмнө Хятадын эргийн хамгаалалтыханд баригдсан Хонконгийн хууль зөрчигчид
Тайвань руу зугтах гэж байжээ. Тэдний заримыг өнгөрсөн онд болсон олныг
хамарсан жагсаал цуглаанд оролцсон хэргээр мөрдөн шалгаж байсан аж.
Найман хүнийг усан
хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан, өөр хоёр хүнийг энэ хэргийг зохион
байгуулсан хэмээн буруутгаж байгааг прокурорын газар 12 дугаар сарын 16-нд
мэдэгдсэн байна. Харин оргон зугтахыг завдсан өөр хоёр хүнийг насанд хүрээгүйг нь харгалзан
үзэж, яллагдагчаар татаагүй байна. Энэ хэргийн шүүх хурал даваа гарагт болжээ.