Аргентин "Спутник V" вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БУЭНОС-АЙРЕС. /Todo Noticias/. Аргентин даваа
гаргаас иргэдээ Оросын "Спутник V" вакцинаар дархлаажуулж
эхэллээ.
Буэнос-Айрес
мужийн амбан захирагч Аксель Кисильоф Аргентинд вакцин хийлгэсэн эхний
хүмүүсийн нэг болсон байна. Тэрбээр вакцин хийлгэснийхээ дараа вакцинд хамрагдсаныг
баталгаажуулсан гэрчилгээгээ үзүүлжээ.
Вакцинжуулалтын
кампанит ажил тус улсын бүх бүс нутагт нэгэн зэрэг явагдах аж. Буэнос-Айрест хамгийн их буюу 123 мянган тун вакциныг хуваарилжээ.
Оросын шууд
хөрөнгө оруулалтын сан “Спутник V” вакцинаас 10 сая тунг нийлүүлэх гэрээг
Аргентины Засгийн газартай байгуулжээ. Эхний ээлжийн 300 мянган тун вакциныг 12
дугаар сарын 24-нд Аргентин хүлээн авсан байна. Үүнээс нэг өдрийн өмнө Эрүүл
мэндийн яам нь вакцин хэрэглэх зөвшөөрлийг олгосон аж.