Төрийн дээд одон медалиар иргэдийг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-30 14:23:29

Ховд /МОНЦАМЭ/. Төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагааг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 123 дугаар зарлигийн дагуу боловсрол, худалдаа үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий таван иргэнийг Төрийн дээд одон медалиар шагнасан байна. 

Тодруулбал, Цаст-Алтай цогцолбор сургуулийн ахмад багш Ч.Цэрэндагва, Жаргалант сумын ерөнхий боловсролын Долоодугаар сургуулийн захирал Ц.Алтантунгалаг, Мөнххайрхан сумын сургуулийн бага ангийн багш Э.Эрдэнэхишиг нар “Алтан гадас одон”-гоор шагнуулав.

Мөн Эрдэнэбүрэн сумын иргэн, аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Норовсүрэн, нягтлан бодогч Б.Төмөрхүү, Буянт сумын иргэн, Баянбулаг бэйкери үйлдвэрийн захирал Д.Өлзийхишиг нар Алтан гадас одон”-гоор тус тус шагнуулсан юм.

Тэд шинэ оны босгон дээр хийж бүтээсэн ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэндээ талархалтай байв.   

Эдгээр иргэдийн шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон холбогдох албаны хүмүүс гардуулан өгч, баяр хүргэлээ.   


Холбоотой мэдээ