Казахстанд болсон олон улсын тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-03 01:18:02

Казахстан улсад тус улсын ардын баатар, ЗХУ-ын Армийн генарал С.К.Нурмагамветовын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Олон Улсын "А" зэрэглэлийн тэмцээн  болжээ.

Уг тэмцээнд 49 кг жинд Монгол Улсаа төлөөлж өрсөлдсөн Спортын Мастер Т.Жолдасбек хүрэл медаль хүртсэн бол тус Улсын Шымкент хотноо явагдсан Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Мухтархан Дилдабековын нэрэмжит өсвөр үеийн Олон Улсын боксын тэмцээнд А.Абдулмажид 60 кг жинд, А.Хабдулмажед 57 кг жинд хүрэл медаль тус тус хүртлээ.
Тус тэмцээндүүдэд ОХУ, Казахстан, БНХАУ, Өзбекистан, Тажикистан, Киргизстан, зэрэг орнуудын ширэн бээлийтнүүд өрсөлдсөн юм.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ