Сумдын нөөцөд 703 тн өвс, 97 тн тэжээл байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-05 10:04:06

Архангай /МОНЦАМЭ/. Малчид өөрийн аймгийн болон Төв, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс зэрэг аймгийн нутгаас малчдын түвшинд 51.4 мянган тн өвс, 8317 тн ногоон тэжээл, 1009 тн гар тэжээл, 12 тн үйлдвэрийн тэжээл, 579.6 тн давс, хужир шүүг нөөцлөн авсан. Тэжээл бэлтгэл 66 орчим хувь байснаас 11 сарын дундаас мал нэмэгдэл тэжээлд орсон. Нийт тэжээлийн 50-60 хувийг малчид малдаа хэрэглэсэн байна. Сумдын нөөцөд өвс 1291 тн байснаас 60 хувийг малчдадаа зарж борлуулсан. Одоогоор сумдын нөөцөд 703 тн өвс, 97 тн тэжээл байна.

Холбоотой мэдээ