Малын тэжээл, няцалбар бэлтгэх үйлдвэр 4 хүнийг ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-05 14:57:05

Архангай /МОНЦАМЭ/. Хотонт сумын иргэн С.Эрдэнэхүү сумандаа будаа буюу үр тариа няцлах, малын холимог тэжээл, няцалбар бэлтгэх үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна.

Тэрээр 13Х9 хэмжээтэй 4 метрийн өндөр үйлдвэрийн барилга барьж, 4 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Уг үйлдвэр нь өдөрт 14 тн үр тариаг няцалж тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.


Няцалбарын үнэ 1 кг нь 1200 төгрөгийн үнэтэй бөгөөд 25 кг-аар савлаж зах зээлд нийлүүлж байна.

Мөн малчид, иргэдийн хүсэлтээр будааг нь няцалж өгдөг аж. 

Холбоотой мэдээ