“Netflix” долоо хоног бүр шинэ кино гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-13 15:46:02

МОСКВА. /Lenta/. Стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани энэ онд долоо хоног тутамд шинэ кино гаргахаа мэдэгджээ.  


“Бид 2021 онд үйлчилгээгээ далайцтай эхлүүлж байна. Энэ жил бид найруулагчдын шагнал хүртсэн киногоор дэлхийн кино сонирхогчдыг гайхшруулж, баярлуулах болно. Тухайлбал, Жейн Кэмпионы “The Power of the Dog, Паоло Соррентиногийн Hand of God”, Адам Маккеягийн Don’t Look Up” зэрэг бүтээлийг толилуулах болно. Бид та бүхэнд долоо хоног бүр хамгийн алдартай оддын тоглосон шинэ киног үзүүлнэ” хэмээн компанийн мэдэгдэлд дурджээ.


Компани шинээр гаргахаар төлөвлөөд буй 70 орчим киноны жагсаалтыг гаргажээ. Эдгээр бүтээлд жүжигчин Леонардо Ди Каприо, Сандра Буллок, Мерил Стрип, Женнифер Лоуренс, Галь Гадот, Жейк Жилленхол, Райан Рейнольдс зэрэг жүжигчин дүр бүтээжээ. 

Холбоотой мэдээ