Хэнтий аймагт 15 депутат энх тунх амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-14 10:53:05

Хэнтий /МОНЦАМЭ/ Ардчилсан Шинэ үндсэн хууль батлалцахад Хэнтий аймгаас 23 депутат сонгогдон оролцож байснаас өдгөө 15 нь энх тунх амьдарч байна.

Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ-аас энэ өдрийг тохиолдуулан үндсэн хуулийг батлалцсан хүндэт депутатуудад хүндэтгэл үзүүлэн, талархал илэрхийлж, тэдний санаа бодлыг сонсдог уламжлалтай. Энэ үеэр Гавьяат эдийн засагч, АИХ-ын депутат Н.Дэрийлаа гуай хэлэхдээ, “Ардын Их Хурлын депутатуудын оюун санаа, ухаан бодол, амьдралын туршлага, нөр их хөдөлмөр бүтээл шингэсэн шинэ Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг таслал бүр нь маш их өргөн утга, агуулга санааг дотроо багтаасан эцэг хууль болж гарсан Монголын ард түмний оюуны хамтын бүтээл яах аргагүй мөн” хэмээн ярьж байлаа.

 

Монгол Улсад 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ард түмнээ төлөөлөн сонгогдсон АИХ-ын 430 депутат 75 хоног хэлэлцэн Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль баталж байв. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлсэн мэдээ тэмдэглэгджээ. 

Холбоотой мэдээ