Завхан аймгийн Отгон суманд -49,6 хэм хүйтэрчээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-14 11:46:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон суманд агаарын үнэмлэхүй бага температур 2020 оны 12 дугаар сард -49.6 хэмд хүрч хүйтэрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Харин агаарын үнэмлэхүй их температур өнгөрсөн сард Баянхонгор аймгийн Эхийн гол орчмоор +0.4 хэм байв.


2020 оны 12 дугаар сарын сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байлаа. Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20 см-ээс их цас унасан.


Түүнчлэн, Увсын Давст, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаанд 10,1-20 см зузаан цастай байв. 

Холбоотой мэдээ