Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд цахимаар сургалт явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-14 15:35:49

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хурлын төлөөлөгч нарт энэ сарын 13-ны өдөр цахимаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Орон нутгийн төсвийн эрх зүйн зохицуулалт, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, 2020 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгүүлэх, хүлээн авахад анхаарах асуудал сэдвээр зохион байгуулж, төлөөлөгч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс Төсвийн тухай хууль болон малын тоо толгойн татварын хуулиар видео хичээл боловсруулсныг аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд цахим хуудсаар хүргэсэн байна.

 

Холбоотой мэдээ