АНУ-д вакцины хоёр дахь тунг 1.3 сая гаруй хүн хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-15 12:52:45

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д 1.3 сая гаруй хүн коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэжээ.


Одоогоор АНУ-д нийт 11 сая тунг 9.7 сая хүн хийлгэснээс 1.3 сая нь вакцины хоёр дахь тунг хийлгэсэн байна.  


АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, Америкийн “Pfizer, Германы BioNTech” компаниудын хамтран гарган авсан вакцинаас 6.5 сая тунг хэрэглэсэн бол “Moderna” компанийн вакцинаас 4.6 сая тунг хэрэглэжээ.


Арванхоёрдугаар сарын 14-нөөс хэрэглэж эхэлсэн “Pfizer-BioNTech” компаниудын вакцины хоёр тунг 21 хоногийн зайтай хийлгэх ёстой бол “Moderna” компанийн вакциныг 28 хоногийн зайтай хийх ёстой юм. 

Холбоотой мэдээ