Тусгаарласан иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-16 10:59:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэн ирсэн жолоочоос авсан түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тухайн жолоочийг тусгаарлалтад аваад байгаа юм. Аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар Гурвантэс сумаас явуулсан PCR сорьцын хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.

Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, Өмнөговь аймгийг ногоон бүс байхад хүн бүр хариуцлагатай байя гэлээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ж.Отгонбайгаль "Түргэвчилсэн тестээр эерэг гарч, аймаг руу сорьцыг нь татан авч PCR-ийн нарийвчилсан шинжилгээнд оруулахад хариу нь сөрөг гарсан. Тиймээс ямар нэгэн сэжигтэй тохиолдол гараагүй гэсэн үг. Уг иргэнийг хамт явсан хүний хамт эмнэлгийн тусгаарлалтанд авсан байгаа. Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, өнөөдөр тусгаарлалтаас гаргах эсэх талаар шийднэ" гэлээ. 

 

Холбоотой мэдээ