Дэлхийн гаалийн байгууллагын “Дата Модел”-ийн шинэ хувилбар гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-01-16 14:06:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Гаалийн Байгууллага /ДГБ/-ын Дата Модел төслийн баг /DMPT/ “Дата Модел”-ийг хөтөлж, шинэчилсэн хувилбарыг гаргах үүрэгтэй ажилладаг.


Дата моделийн техникийн үйлчилгээний үйл явцыг холбогдох үйлчилгээний журмын дагуу явуулж, ДГБ-ын Дата моделийн хэрэглэгчид, Тухайлбал, тус байгууллагын гишүүд, түнш орны Засгийн газрын байгууллага, бусад олон улсын байгууллагууд дата засварлах хүсэлтийг төслийн багт хянуулахаар өгөх боломж олгодог.


Дата Моделийн төслийн баг 2019-2020 онд гишүүдээс ирүүлсэн 33 дата засварлах хүсэлтийг хүлээн авч баталсан. Эдгээр бүх батлагдсан дата засварлах хүсэлтийг нэгтгэн “ДГБ-ын Дата модел 3.10.0 хувилбар”-ыг гаргажээ.


Энэхүү шинэчилсэн хувилбар /Version 3.10.0/ нь 3 дугаар хувилбарын ерөнхий давталт бөгөөд энэ нь гаалийн импорт/экспорт/ дамжин өнгөрөх журмын өгөгдөл /дата/-ийн шаардлага, түүний дотор дижитал хамтын ажиллагааны дүрэм журмыг дэмжих үүднээс Нэг цонхны орчинд ажилладаг Гаалийн байгууллага болон түнш төрийн агентлагууд хамрагддаг байна.


Иймд ДГБ-ын Дата моделийн 3.10.0 хувилбарт худалдаа эрхлэгчдэд дүрэм журмын өгөгдөлийн шаардлагыг /импортын мэдүүлэг, ачааны мэдүүлэг, дамжин өнгөрөх мэдүүлэг гэх мэт хувийн байгууллагаас Засгийн газарт /B2G/ ирүүлдэг мэдүүлэг;


Цахим гэрчилгээ /лиценз, зөвшөөрөл, гэрчилгээ болон бусад төрлийн цахим баримт бичиг;


Хяналтын мэдэгдэл, эсвэл хариу /G2B;


Мөн Засгийн газар хоорондын мэдээлэл солилцоо /өөрөөр хэлбэл INTERGOV + G2G/.


Гуравдугаар хувилбарын нэг хэсэг болгоны шинэ хувилбар нь өмнөх хувилбартай уялдаатай хэвээр юм байна.

Холбоотой мэдээ