Шилдэг 26 өрх шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-05 22:42:35

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл гэр-эрүүл ирээдүй” арга хэмжээг зохион байгуулж шилдгийн шилдэг 26 өрхийг шалгаруулна.

Багуудаас сонгогдсон 0-59 сартай хүүхэдтэй өрхийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, өрхийн гишүүд өөрсдийн идэвхи санаачлагаар эрүүл дадал төлөвшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах хөдөлгөөн өрнүүлэх үйл ажиллагаа юм.

Тус арга хэмжээний хүрээнд 350 өрхөд сургалт зохион байгуулж гэр үнэлгээний плакадыг гардуулан өгсөн ба тэдгээрээс шалгарсан 70 өрхөд хяналт хийж 28 өрхийг сонгон шалгаруулж батламжлан шагнаж урамшуулах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ