Автомашиныг засах нэрийдлээр янданг нь хулгайлах гэмт хэрэг гарч байгааг сэрэмжлүүлэв

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-01-17 12:37:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Приус маркийн автомашиныг засах нэрийдлээр янданг нь хулгайлах гэмт хэрэг гарч байгааг аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

Зарим иргэн машинаа засварын газарт өгөөд засуулсныхаа дараа яндангаа хулгайд алдсанаа мэдсэн байна. Жолооч нарын хэлж заншсанаар нүүрсэн яндан гэх уг яндангийн зах зээлийн үнэ 500.000-800.000 мянган төгрөг байдаг ажээ. Иймд автомашинаа засварт өгөхөөсөө өмнө машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайн шалгаж байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ