“Аялгуу” соёлын төв ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-17 15:03:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Шанд, Даваат багт “Аялгуу” соёлын төв ашиглалтад орлоо. Тус төвийг БШУЯ-ны 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтаар “Хөх тавилан” ХХК 2019 оны наймдугаар сард барьж эхэлсэн юм. Тус төв ашиглалтад орсноор таван хүн байнгын ажлын байртай болж, алслагдсан багийн иргэд урлаг соёлын үйл ажиллагаанд хамрагдах, хүүхэд багачууд авьяас чадвараа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боложтой боллоо. Шанд, Даваат баг нь зэргэлдээ оршдог тул ийнхүү хоёр багийн дунд нэг соёлын төв байгуулсан байна. 

Холбоотой мэдээ