Аймгийн төсвийн тэнцэл эерэг гарчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-18 19:23:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн нийт орлого өнгөрсөн онд 69,6, зарлага 64,4 тэрбум төгрөг болж, аймгийн төсвийн нийт тэнцэл 5,2 тэрбум төгрөгөөр эерэг гарчээ. Өмнөх оны жилийн эцсийн дүнтэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 9.7 тэрбум төгрөг буюу 16.3, урсгал орлого 2.9 тэрбум төгрөг буюу 13.4 хувиар өссөн дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлогыг 29.0 тэрбум төгрөг буюу 102.3, сумдын төсвийн орлогыг 40.7 тэрбум төгрөг буюу 100.9 хувиар биелүүлжээ. Урсгал орлогын гүйцэтгэл 24.7 тэрбум төгрөг буюу 108.0 хувь байна.

Аймгийн төсвийн нийт өр 12.0, авлага 38.2 сая төгрөг байна. Бугат, Булган сумын 4-р цэцэрлэг, Рашаант сумын ИТХ өртэй, аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар авлагатай гарсан байна.

Холбоотой мэдээ