АНУ руу нэвтрэх хязгаарлалтыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-19 09:19:07

ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон Шенгений бүсийн орнууд, Их Британи, Ирланд, Бразилиас АНУ руу нэвтрэх хязгаарлалтыг цуцалсан гүйцэтгэх захирамжид одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.


"Шенгений бүсийн улс орнууд, Их Британи, Ирланд, Бразилд байсан хүмүүс АНУ руу хязгаарлалтгүйгээр нэвтрэх нь хохирол учруулахгүй. Иймд нэвтрэх эрхийг хязгаарлах тухай гүйцэтгэх захирамжууд нэгдүгээр сарын 26-ны 12:01 цагаас үйлчлэхгүй” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.


АНУ-ын хилээр нэвтрэх гадны бүх иргэн коронавирусний шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх журам хэрэгжиж эхэлсний дараа өмнөх хязгаарлалт үйлчлэхгүй аж. 

Холбоотой мэдээ