Өмнөговь аймгийн малын тоо өмнөх оныхоос 119.5 мянган толгойгоор буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-19 20:20:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 6546 өрхөд нийт 2880772 толгой мал тоолуулсан нь  өмнөх оныхоос 119.5 мянган толгойгоор буюу 4,0 хувиар буурсан байна. 

Нийт малыг таван төрөл дээр авч үзвэл тэмээ 166800, адуу 110395, үхэр 33192, хонь 682598, ямаа 1887787 толгой байна. Хонин толгойд шилжүүлснээр 4,1 сая толгой малтай байгаа бөгөөд нийт мал сүргийн 50 хувь нь дундаж тарга хүчтэй, 50 хувь дунджаас доош тарга хүчтэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн онд 3000303 толгой мал тоолуулж байсан бөгөөд тэмээ 157862, адуу 109526, үхэр 31653, хонь 718216, ямаа 1983045 толгой байсан байна. 

Аймгийн хэмжээд 10219 малчин байгаагийн 43,8 хувь эмэгтэйчүүд, 517 мянгат малчин байна. Нийт малчдын 29 хувь нь 35-44 насныхан байгаа бол 32 хувь нь зээлтэй байгаа гэсэн тоон үзүүлэлтийг Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 


Холбоотой мэдээ