БНСУ Ж.Байдены засаг захиргаатай нягт хамтран ажиллахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-20 12:55:52

СӨҮЛ. /TASS/. БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-ын шинэ засаг захиргаатай нягт хамтран ажиллахыг зорьж байна.


Энэ тухай БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Элчин сайд Харри Харристай уулзсаныхаа дараа мэдэгджээ.


Солонгосын хойгт энх тайван тогтоох, цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд Харрис хүчин чармайлт гаргасныг БНСУ-ын Төрийн тэргүүн өндрөөр үнэлэхийн сацуу талуудын эвслийг бэхжүүлэх, Солонгосын хойгт энх тайван цогцлоохын тулд АНУ-ын шинэ засаг захиргаатай нягт хамтран ажиллах бодолтой байгаагаа цохон тэмдэглэжээ.


БНАСАУ-д чиглэсэн хандлагаа эргэн харах

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены засаг захиргаа БНАСАУ-д чиглэсэн бодлогын чиг шугамыг эргэн харах бодолтой байна гэж Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшигч Энтони Блинкен АНУ-ын Конгрессын Сенатын гадаад хэргийн хорооны сонсголын үеэр мэдэгджээ.


“Асуудал нарийн төвөгтэйгээс гадна улам даамжирч буй учир бид БНАСАУ-д чиглэсэн бодлогыг дахин үнэлэх бодолтой байна. Эхний ээлжинд БНАСАУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх,  Солонгосын хойгт үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй алхам авах үүднээс баримтлах чиг шугамаа эргэн харах шаардлагатай” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ