Төрийн алба хаагчдын дунд цахим сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-20 14:19:11

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудыг дунд  цахим сургалт зохион байгууллаа.

Нийт 117 төрийн албан хаагч хамрагдсан сургалтаар авлига, ашиг сонирхлын зөрчил болон гэмт хэрэг, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой төлөвлөх, ажлын гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцсон байна.

Дэлхий хийтийг хамарсан "Ковид-19" цар тахалтай холбогдуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллагын үйл ажиллагаа, хурал, семинар, уулзалтыг цахим технологи ашиглан зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ