11 хүнд бэлтгэл офицер цол олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-21 15:30:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт зохих сургалтад хамрагдаж, цэргийн эрдэм эзэмшсэн 11 хүнд дэслэгч цол олголоо.

Уг ажлыг Батлан хамгаалахын сайдын 2019 оны 267 дугаар тушаалаар батлагдсан Цэргийн бэлтгэл албаны сургалтын журам, аймгийн Засаг даргын Батлан хамгаалахын сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулсан байна.

Цол, үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Нацагдорж нар оролцож, офицерын эгнээнд бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэн дэслэгч цолоо гардан авсан залуучуудад баяр хүргэлээ. Мөн эх орон дуудсан цагт бэлэн байж, офицерын цол, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа. 

Холбоотой мэдээ