Эмч нар цусаа хандивлаж байна

COVID-19
192@montsame.mn
2021-01-21 16:01:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн цар тахлын үед цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд цус бэлэглэх аяныг эхлүүллээ. 

Улсын нэгдсэн төв эмнэлэг (УНТЭ)-ийн Шуурхай штабын цус сэлгэлтийн ангиас энэ сарын 18-22-нд “Цус бэлэглэх аян”-ыг зохион байгуулж байна. Тус аяныг ЭМЯ-ны Цусны мэргэжлийн салбар зөвлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, УНТЭ-ийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УНТЭ-ийн 360 гаруй эмч, ажилчид оролцож цусаа хандивлах юм. 


Холбоотой мэдээ