Озэки Шодай, Дайэйшёо нар 10 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-21 17:40:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны тэмцээн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдааны дараа Дайэйшёо /М-1/ 10 даваатай болж, Озэки Шодайтай хамт башёг тэргүүлж байна.


Тэрбээр, энэ өдөр Мейсэй /М-7/-тэй барилдан, түүнийг цүкиотоши мэхээр хаяж 10 даваа, 2 унаатай болсноор, өнөөдөр даваагаа ахиулсан Озэки Шодайтай унаа, даваа тэнцүү башёг үргэлжлүүлж байгаа юм.


Хацү башёг тэргүүлэгч энэ 2 бөхийн араас Озэки Асанояама, Сэкиваке Тэрүнофүжи, Ичиножёо /М-12/, Мейсэй /М-7/, Котоновака /М-15/ нарын 5 бөх 8 даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм.


Өнөөдрийн барилдаанд Монголын сумочдоос Ичиножёо А.Ичинноров, Оношо /М-3/-той барилдан, хатакикоми мэхээр давж, 8 даваа, 4 унаатай боллоо. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Котоновака /М-15/-д унаснаар тэдний унаа, даваа адилхан 6 байна.


Мөн энэ өдөр  Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Мёогирюү /М-9/-тэй барилдаж, түүнийг окуридаши мэхээр хаяж, 7 даваа, 5 унаатай болов. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Комүсүби Митакэүмитэй барилдаж, түүнд макиотоши мэхээр унаснаар 5 даваа, 7 унаатай боллоо. Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Асанояаматай барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, тэд адил 8 даваатай болов.

  

Хацү башёгийн 12 дахь өдөр Озэки Шодай, Рюүдэн /М-6/-г ёрикири мэхээр хаяж, 10 дахь даваагаа авсан бол Озэки Асанояама, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд мөн ёрикири мэхээр унасан юм.


Маргааш Ичиножёо А.Ичинноров, Саданоүми /М-17/-тэй, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Тэрүцүоши/М-12/-тай, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Шиманоүми /М-10/-тэй, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Эндо /М-5/-той барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Комүсүби Такаясүтэй тус тус барилдана.

Холбоотой мэдээ