БЗД-ийн нэг өрхийн гурван иргэнээс халдвар илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-25 12:26:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3 иргэнээс, 7-р хорооны 38А байрны нэг иргэнээс коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул тухайн байруудыг хамгаалалтад авчээ.

 

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээлснээр, тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна.

 

Иймд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж халдвар хамгааллын дэглэмээ сахихыг Баянзүрх дүүргийн Онцгой комисс анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ