“Могойн гол” ХК-ийн нүүрсийг тээвэрлэж зах зээлд нийлүүлэх санал дэмжигдсэнгүй

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-27 12:24:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Цэцэрлэг сумын “Могойн гол” ХК санхүүгийн хүндрэлд орсон учраас Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 3-р хуралдаанаар нүүрсийг тээвэрлэж зах зээлд нийлүүлэх саналыг оруулсан боловч төлөөлөгчдийн олонх дэмжсэнгүй.

“Могойн гол” хувьцаат компанид техникийн шинэчлэл хийх, хөрс хуулалтын алдагдлыг нөхөх, өр авлагыг бууруулах зорилгоор олборлосон байгаа 5500 ккалориас дээш илчлэгтэй коксжих чанарын нүүрсийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр үнээр худалдах саналыг хувьцаа эзэмшигчид гаргасан байна. "Могойн гол" ХК 51 жилийн хугацаанд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж, Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг илчлэг чанартай нүүрсээр хангаж ирсэн. Тус аймгийн ИТХ-ын тогтоолоор 2019 онд Эрдэнэт чиглэлд нүүрс тээвэрлэхийг хориглосны улмаас борлуулалтын орлого эрс муудаж, компани санхүүгийн хүндрэлд ороод байгаа аж.

 

Холбоотой мэдээ