Орхон аймаг “Ухаалаг нийтийн тээвэр” төсөл хэрэгжүүлэхээр санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-28 12:54:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Европын сэргээн босголт хөгжлийн банктай өргөтгөсөн цахим уулзалт зохион байгууллаа. Цахим уулзалтаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Ногоон хот” төслийн талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.  Уг төслийн зорилго нь  ногоон буюу байгальд ээлтэй эдийн засгийг дэмжин ажиллаж, хот суурин газруудын байгаль орчинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг. 

Уг төсөл нь 45 хотыг хамарсан 2,5 тэрбум еврогийн санхүүжилттэй юм. Дээрх төсөлд Эрдэнэт хот “Гэр хорооллыг орон сууцжуулах”, “Орон сууцны дулаан алдагдлыг бууруулах”, “Ухаалаг нийтийн тээвэр” зэрэг төслүүдийг танилцуулж хамтран ажиллахаар хэлэлцлээ.

Орхон аймаг 2019 оноос эхлэн Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллаж “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд үерийн далан байгуулах, инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажил хийх юм. 

 

Холбоотой мэдээ