Москвад 320 мянга гаруй хүн коронавирусний вакцин хийлгэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-01-28 17:22:48

МОСКВА. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотод 320 мянга гаруй хүн коронавирусний вакцин хийлгэсэн тухай хотын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Анастисия Раково мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, Москвад өдөр бүр 25 мянган хүн вакцин хийлгэхээр бүртгүүлж байна. Оросын нийслэлд вакцин хийлгэсэн хүмүүсийн 330 гаруй нь 90-ээс дээш насны хүмүүс бол 100-аас дээш настай 10 хүн байгаа аж.


Москвад коронавирусний вакцинжуулалт 2020 оны 12 дугаар сарын 5-нд эхэлсэн юм. Хотын удирдлагууд 6-7 сая хүнийг  вакцинд хамруулахаар төлөвлөж, вакцин хийлгэсэн хүмүүст давуу эрх олгох асуудлыг хэлэлцэж магадгүй байна.


Оросын нийслэл хотын эмнэлгүүдэд вакцинжуулалтын 100 цэг ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн хувийн эмнэлэгт вакцин хийлгэх боломжтой болжээ.


Москва халдварын тохиолдлын тоогоор улсдаа нэгдүгээрт орж байгаа юм. Тус хотод нийт 922 559 хүн халдвар авснаас 797 462 нь эдгэрсэн бол 13 237 хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ