Итгэмжлэгдсэн ажилтнуудын сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭТөрийн нууцын хадгалалт, хамгаалалт, Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах талаар Сэлэнгэ аймгийн Тагнуулын газрын мэргэжилтэн н.Мягмарбат сургалт хийлээ.
Уг сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сумын 71 итгэмжлэгдсэн ажилтан оролцжээ. Итгэмжлэгдсэн ажилтнуудад зориулсан энэхүү сургалтыг Улсын бүртгэл, статистикийн газраас ирүүлсэн сургалтын хөтөлбөрийн дагуу явуулсан бөгөөд УБСГ-ын дарга ерөнхийд нь удирдсан байна. Эл сургалтаар сонгуулийн тухай хууль, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам, итгэмжлэгдсэн ажилтны ажил үүргийн хуваарь анхаарах асуудлуудын талаар мэдлэг олгосон байна. Уг хичээлийг Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Х.Батгэрэл, иргэний бүртгэлийн ахлах бүртгэгч Б.Саранчимэг нар заан явууллаа.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг