Махны худалдаачид малчны хотноос шууд худалдан авалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-29 17:23:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зах дээр худалдаж буй мах, сүү цагаан идээний үнэ ханшийг тодрууллаа.

Энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үхэр, хонины мах кг тутамд 10-12 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн ямааны мах 7500-10000 төгрөг, гулууз нь 5500-6000 төгрөг, адууны мах 8000 төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү махны үнийг өмнөх сартай харьцуулахад 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. 

Сүүлийн үед иргэдийн худалдан авалт тодорхой хувиар буурсан. Аймгийн төвд зарах мал ирэхгүй байгаа. Иймээс махны худалдаачин, бизнес эрхлэгчид малчны хотонд очиж, шууд худалдан авалт хийж байгаа гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо.   

Мөн  Ховд аймгийн зах дээр худалдаж буй сүү, сүүн бүтээгдэхүүн болох ааруул 20-23 мянган төгрөг, шар тос 18-22 мянга, аарц 7000 төгрөгийн үнэтэй байна. Мөн өөхөн тос 1000-1200 төгрөг, сүү литр нь 2500-3000 төгрөгийн үнэтэй байна.  

Холбоотой мэдээ