Зээлийн үлдэгдэл 17 их наяд төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-31 19:37:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны эцсийн байдлаар зээлийн үлдэгдэл 17 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Зээлийн үлдэгдлийн 8.5 их наяд төгрөг нь иргэдийн, 7.9 их наяд төгрөг нь байгууллагын зээл аж. Нийт зээлийн 9.3 хувь нь гадаад валютаар олгосон бөгөөд зээлийн 11.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 7.4 хувь нь чанаргүй зээл байжээ.


Шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 8.4, гадаад валютынх 3.7 хувь байгаа бол шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү төгрөгийн хувьд 14.8, гадаад валютынх 9.8 хувьтай байв.

Холбоотой мэдээ