Харвардын шилдэг контентыг эх хэлээрээ судлах хөтөлбөр эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-02-01 17:57:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харвардын сургуулийн манлайллын шилдэг контентыг эх хэлээрээ судалж, бизнесийн карьераа өсгөх боломжийг олгож буй Harward Business Mentor” хөтөлбөр өнөөдөр эхэллээ.

 

Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, судалгаа, үнэлгээг багтааж, практикт суурилж баталсан уг хөтөлбөрт энэ удаад 90 орчим хүн хамрагдаж байна.

 

Суралцагсад мэргэжлийн багш нарын чиглүүлэлт дор нийт 41 модулийг 4 сар гаруйн хугацаанд цахимаар болон танхимаар авах юм. Агуулга бүрийн дараа үнэлгээний тест бөглөж, хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр Харвардын сургуулийн албан ёсны сертификат гардах аж.


Холбоотой мэдээ